November 15, 2020
Comments - 0
Views - 1
“Шаа” гэх энэ утга, үг орчин цагийн монгол хэлний бараг бүх үйл үгийг оролдог болоод удаж.
Битгий шаа – битгий худлаа ярь
Шаа шаа – за боль боль!
Шаацгаая – хийцгээе
Шаая – хийе, тэгэе
Юу шаачихсан юм бэ? – юу өмсчихсөн юм бэ?
За шаалдаа – за битгий худлаа ярь л даа
Хурдан шаачхаад гарая – хурдан идээд гарая гэх мэтээр үргэлжлэнэ.
Энэ үг чинь муухай хэллэг шүү дээ гэж хэлэхэд “үгүй ээ, бүх үйл үг орлодог аягүй амар” гэж нэг найз маань хэлж байсан юмдаг. 2008 оны Beijing-ийн олимпоор манай Монголын жудогийн тамирчин Японы бөхтэй таарч. Японы дасгалжуулагч тамирчиндаа маш олон тактик хэлж, дэвжээн дээр гарахын өмнө бөөн л заавар зөвлөгөө өгч. Харин манай тамирчны дасгалжуулагч хоёр л үг хэлсэн гэдэг “наадахаа шаа!” гэж. Тэгээд л дэвжээн дээр гарч очоод Японы тамирчныг жинхэнэ эвхээд тавьчхаж. Энэ утгыг хэт их хэрэглэх аваас ардын үгс хүртэл ” шаавал бүү ай! Айвал бүү шаа!” гэж гажихад хүртэл хүрч байна. Аливаа зүйл хөгжиж буй нь тод илрэл нь хэрэглэхэд илүү хялбар, төвөггүй, олон функцгүй болохоор илэрдэг. Тэгвэл тус утга, үг монгол хэлний хөгжил үү, мөхөл үү?
Add Comment